Нүүр Эдийн засаг Төгрөгийн хадгаламж 3-4 хувиар өсжээ
Эдийн засаг

Төгрөгийн хадгаламж 3-4 хувиар өсжээ

G.Press 2 жилийн өмнө 124 үзэлт 0 сэтгэгдэл

 

Төгрөгийн хадгаламж энэ оны зургадугаар сарын эцэст 14.4 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 435.5 (3.1 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 560.1 (4.1 хувь) тэрбум төгрөгөөр өсжээ.

Төгрөгийн хадгаламжийн 12.6 (87.7 хувь) их наяд төгрөг нь иргэдийн, 1.8 (12.3 хувь) их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна.

Валютын хадгаламж 5.2 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 21.2 (0.4 хувь) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеийнхээс 669.5 (14.8 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэнийг ҮСХ мэдээлэв.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.