Нүүр Эдийн засаг Төгрөгийн доллартой харьцах ханш суларч, рублийнх чангарчээ
Эдийн засаг

Төгрөгийн доллартой харьцах ханш суларч, рублийнх чангарчээ

G.Press 2 жилийн өмнө 196 үзэлт 0 сэтгэгдэл

 

Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш энэ оны наймдугаар сард 3469.98 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 284.26, өмнөх сарынхаас 27.62 төгрөгөөр суларсан байна. Түүнчлэн, төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш өнгөрсөн сард 478.45 төгрөг болж, өмнөх оны  мөн үеийнхээс 10.09 төгрөгөөр суларч, өмнөх сарынхаас 0.22 төгрөгөөр чангарчээ. Харин төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш өнгөрсөн сард 36.36 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 16.25, өмнөх сарынхаас 1.60 төгрөгөөр чангарсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.