Энэ оны 7 дугаар сарын эцэст төгрөгийн хадгаламж 14.4 их наяд төгрөг болжээ. Энэ нь 7 дугаар сараас 59.4 (0.4%) тэрбум төгрөгөөр, 2022 оны мөн үеэс 1.1 (8.5%) их наяд төгрөгөөр өссөн тоон үзүүлэлт юм байна.

 

Төгрөгийн хадгаламжийг задалбал:

  • 12.8 (88.9 хувь) их наяд төгрөг нь иргэдийн хадгаламж,

  • 1.6 (11.1 хувь) их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна.

Валютын хадгаламж 4.9 их наяд төгрөг болж, өмнөх сараас 266.5 (5.1 хувь) тэрбум төгрөгөөр буурчээ. Энэ тоон үзүүлэлтийг 2022 оны мөн үетэй харьцуулахад 412.5 (9.1 хувь) тэрбум төгрөгөөр өсжээ

 

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2023 оны 7 дугаар сарын эцэст 25.4 их наяд төгрөг болсон байна. Түүнийг 6 дугаар сартай харьцуулахад 211.3 (0.8 хувь) тэрбум төгрөгөөр буурчээ. Харин өмнөх оны мөн үеэс 2.0(8.7 хувь) их наяд төгрөгөөр өссөн тоон үзүүлэлт ажээ. Нийт зээлийн өрийн үлдэгдэл нь:

  • 55.8 хувь нь иргэд,

  • 43.1 хувь нь хувийн байгууллага,

  • 0.6 хувь нь төрийн байгууллага,

  • 0.5 хувь нь санхүүгийн болон бусад байгууллага байна

Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл 2023 оны 7 дугаар сарын эцэст 21.8 их наяд төгрөг болжээ. Түүнийг энэ оны 6 дугаар сартай харьцуулахад 269.3 (1. 2 хувь) тэрбум төгрөгөөр буурчээ. Харин өмнөх оны мөн үеэс 1.8 (8.9 хувь) их наяд төгрөгөөр өсжээ. Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 85.8 хувийг эзэлж байна.

Анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл 2023 оны 7 дугаар сарын эцэст 1.4 их наяд төгрөг болжээ. Энэ төрөлд багтсан зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 5.4 хувийг эзэлж байна.

 

Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 2023 оны 7 дугаар сарын эцэст 2. 2 их наяд төгрөг болжээ. Түүнийг 6 дугаар сартай харьцуулахад 11.3 (0.5%) тэрбум төгрөгөөр, 2022 оны мөн үеэс 106.1 (5.0 хувь тэрбум төгрөгөөр өссөн байна. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 8.8 хувийг эзэлж байна.

 

Арилжааны банкнууд болон Монголын Ипотекийн корпорацаас иргэдэд олгосон ипотекийн зээлийн өрийн үлдэгдэл 2023 оны 6 дугаар сарын эцэст 6.9 их наяд төгрөг болжээ. Энэ тоон үзүүлэлтийг 6 дугаар сартай харьцуулбал 82.8 (1.2 хувь) тэрбум төгрөгөөр өсжээ. Харин өмнөх оны мөн үеэс 912.3 (15.2 хувь) тэрбум төгрөгөөр өссөн байна.

 

Үнэт цаасны арилжаагаар 2023 оны эхний 7 сард 553.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийж, 890.6 сая ширхэг үнэт цаас арилжсан байна. Тэрхүү тоон үзүүлэлт нь 2022 оны мөн үеэс гүйлгээ 282.1 (2.0 дахин) тэрбум төгрөгөөр, арилжсан үнэт цаас 703.4 (4.8 дахин ) сая ширхэгээр өсжээ.

Үнэт цаасны гүйлгээ 2023 оны 7 дугаар сард 40.6 тэрбум төгрөгт хүрч 6 дугаар сараас 55.1 (57.5 хувь) тэрбум төгрөгөөр буурчээ. Энэ нь 2022 оны мөн үеэс 15.9 (64.1 хувь) тэрбум төгрөгөөр өссөн тоон үзүүлэлт аж. Хөрөнгийн зах зээлийн чиг хандлагыг илэрхийлэх ТОП-20 дундаж индекс 2023 оны 7 дугаар сард 36864.4 нэгж болжээ. Энэ нь 6 дугаар сараас 388.4 нэгжээр, 2022 оны мөн үеэс 3276.9 нэгжээр өссөн байна

 

Монголбанкнаас зарласан төгрөгийн америк доллартой харьцах сарын дундаж ханш 2023 оны 7 дугаар сард 3442.35 төгрөг болж, 2022 оны мөн үеэс 289.32 төгрөгөөр, өмнөх сараас 4.09 төгрөгөөр суларсан байна.

 

Түүнчлэн Монголбанкнаас зарласан төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш 2023 оны 7 дугаар сард 478.67 төгрөг болж, 2022 оны мөн үеэс 10.40 төгрөг өөр суларч, 6 дугаар сараас1.16 төгрөгөөр чангарчээ.

 

Монголбанкнаас зарласан төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш 2023 оны 7 дугаар сард 37.96 төгрөг болж, 2022 оны мөн үеэс 16.36 төгрөгөөр, өмнөх сараас 3.11 төгрөгөөр чангарсан байна гэж Үндэсний статистикийн хороо мэдээлжээ.