Наймдугаар сарын 21-нээс наймдугаар сарын 29-ний хооронд Тяньжин боомтоос Эрээн-Замын-Үүд чиглэлд нийт 21 галт тэрэг гарсан гэсэн мэдээлэлтэй байна. Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж байгаа 7400TEU орчим чингэлгүүдийн үлдэгдэл байна. Тяньжин боомтоос Эрээн-Замын-Үүд чиглэлд чингэлэг дунджаар 7-10 хоногт тээвэрлэгдэж байгаа бөгөөд боомтод ирсэн чингэлгүүд дунджаар 45-60 хонож гарч байна.

 Улаанбаатар хотын Гаалийн хяналтын талбайнуудын нийт үлдэгдэл 1364 чингэлэг, үүнээс ачаатай 720 чингэлэг, хоосон 283, хоосон бичиг баримтгүй 278 чингэлэг байна. Замын-Үүд өртөөнд 88 импортын чингэлэг байна.

Эх сурвалж: Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо