Тяньжин боомтын энэ долоо хоногийн нөхцөл байдлын мэдээг хүргэж байна.
Наймдугаар сарын 1-нээс 18-ний хооронд Тяньжин боомтоос Эрээн- Замын-Үүд чиглэлд нийт 41 галт тэрэг гарсан гэсэн мэдээлэлтэй байна. Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж байгаа 8200TEU буюу 4100 орчим чингэлгүүдийн үлдэгдэл байна.
Тяньжин боомтоос Эрээн- Замын-Үүд чиглэлд чингэлэг дунджаар 7-10 хоногт тээвэрлэгдэж байгаа бөгөөд боомтод ирсэн чингэлгүүд дунджаар 50-60 хонож гарч байна.
Улаанбаатар хотын Гаалийн хяналтын талбайнуудын нийт үлдэгдэл 1360 чингэлэг, үүнээс ачаатай 720 чингэлэг, хоосон 283, хоосон бичиг баримтгүй 282 чингэлэг байна. Замын-Үүд өртөөнд 75 импортын чингэлэг байна хэмээн Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооноос мэдээллээ.