Өнгөрсөн зургадугаар сарын 5-аас 11-ны хооронд Тяньжин боомтоос Эрээн-Замын-Үүд чиглэлд нийт 12 галт тэрэг гарчээ.
Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж байгаа 5000TEU орчим чингэлгүүдийн үлдэгдэл хэлбэлзсэн хэвээр байна.
Тяньжин боомтоос Эрээн-Замын Үүд чиглэлд чингэлэг дунджаар 6-8 хоног тээвэрлэгдэж байгаа ба Замын-Үүд өртөөнд шилжүүлэг ачилт 3-6 хоног хүлээгдэж байж ачигдаж байгаа нөхцөл байдалтай байна.
Улаанбаатар хотын гаалийн хяналтын талбайнуудын нийт үлдэгдэл 1365 чингэлэг, үүнээс ачаатай 720 чингэлэг, хоосон 285, хоосон бичиг баримтгүй 272 чингэлэг байна. Замын-Үүд өртөөнд 88 импортын чингэлэг байна хэмээн Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооноос мэдээлжээ.