Наймдугаар сарын 1-ээс 13-ний хооронд Тяньжин боомтоос Эрээн - Замын-Үүд чиглэлд нийт 21 галт тэрэг гарчээ. Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж байгаа 7400TEU буюу 3700 орчим чингэлгүүдийн үлдэгдэл байна.
Тяньжин боомтоос Эрээн-Замын - Үүд чиглэлд чингэлэг дунджаар 7-10 хоногт тээвэрлэгдэж байгаа бөгөөд боомтод ирсэн чингэлгүүд дунджаар 60-70 хонож гарч байна.
Энэ нь хүлээн авагч хэрэглэгчдэд ихээхэн хүндрэл учруулж, тээврийн үнэ өртгийг өсгөж байгаа билээ. Тяньжин боомтод үүссэн бөөгнөрлийн гол шалтгаан нь Хятадын төмөр замууд шаардагдах тооны вагоноор хангахгүй / өдөрт зөвхөн 50-70 вагон/ ачиж байгаатай холбоотой хэмээн БНХАУ-ын тээвэр зуучийн компаниуд мэдээллэсэн.
Улаанбаатар хотын Гаалийн Хяналтын Талбайнуудын нийт үлдэгдэл 1367 чингэлэг, үүнээс ачаатай 720 чингэлэг, хоосон 283, хоосон бичиг баримтгүй 278 чингэлэг байна. Замын-Үүд өртөөнд 86 импортын чингэлэг байна хэмээн Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооноос мэдээллээ.