“Дэлхийн эдийн засгийн хөдөлгүүр удааширч байна” гэж “The Economist” бичжээ. Хятад улс өнгөрсөн жил Ковидийн эсрэг хяналтаа цуцлахад  дэлхийн улс орнууд эдийн засгийн уналтад орсон ч хурдан сэргэнэ гэсэн хүлээлт байсан юм. Хятадын Төвбанк энэ долоо хоногт бодлогын хүүгээ дахин бууруулсан нь бодлого тодорхойлогчдын санаа зовниж буйг илтгэж байна. Хятадын эрэлт суларч байгаа нь "Бразилын шар буурцагнаас авахуулаад АНУ-ын үхрийн мах, Италид үйлдвэрлэсэн тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүнд хүртэл нөлөөлж байна. “Ипотекийн зээлийн хүүг бууруулж, орон сууцны хязгаарлалтыг сулруулах нь сайн эхлэл байх болно. Гэвч төрөөс өгсөн дэд бүтцийн шинэчлэлийг санхүүжүүлэх нь одоо дефолтод ороход байна. Энэ хавар Бээжинд айлчлахдаа би эдийн засгийн хүндрэл байгааг анзаараагүй” гэж  алдартай эдийн засагч Стивен Раттнер “The New York Times” сонинд бичжээ. Тэрбээр “Тус улсад залуучуудын ажилгүйдлийн асуудал газар аваад байгаа ч энэ жил коллеж төгсөж буй 12 сая орчим хүний ​​хувьд  ажил олдохгүй байгаа  нь хангалттай сэргэж чадаагүй эдийн засгаас үүдэлтэй" гэжээ.

Https://www.yahoo.com/news/china-slowdown-sends-tremors-worldwide-095504420.html