Замын-Үүд-Эрээн өртөө хоорондын нарийн царигийн хоёр дахь төмөр замын бүтээн байгуулалтыг гардан гүйцэтгэх үйлст хамт олноо хошуучлан ажилласан нэр бүхий төмөр замчдыг Замын даргын тушаалаар шагнаж урамшууллаа. Үүнд “Төмөр замчны алдар” тэмдгээр 17 дугаар хэсгийн мастер Б.Батхүү, 12 дугаар хэсгийн замчин Д.Чинзориг, дөрөвдүгээр хэсгийн замчин М.Дэлгэрбадрах, 14 дүгээр хэсгийн бригадын дарга Б. Баянмөнх, замчин Э.Энхсаруул нарыг “Тэргүүний төмөр замчин” тэмдгээр гүүр хоолойн мастер Н.Болдбаатар, Н. Эрдэнэчулуун, Б.Батнасан, 17 дугаар хэсгийн замчин Б.Сүрхийбаатар, 17 дугаар хэсгийн жолооч П.Отгонбаатар, зургадугаар хэсгийн замчин Т.Сүхболд, 14 дүгээр хэсгийн замчин Д.Мөнхдалай, мотовозын туслах машинч О.Батнасан нарыг тус тус шагналаа. Түүнчлэн 16 дугаар хэсгийн бригадын дарга Ж.Ням-Эрдэнэ, тавдугаар хэсгийн замчин П.Батхишиг, 17 дугаар хэсгийн замчин С.Отгонбаатар, 16 дугаар хэсгийн замчин Б.Батболд, 11 дүгээр хэсгийн замчин Б.Болдбаатар, 17 дугаар хэсгийн замчин О.Саруулцэцэг, 14 дүгээр хэсгийн жолооч А.Эрдэнэбаяр, гагнуурчин М.Галаа нарын энгэрийг “Онц хөдөлгөөнчин” тэмдгээр тус тус мялаалаа.