Нүүр Таван толгой ТЗ Тэргэнцэртэй ачааны вагонуудыг засварлах эрхийн гэрчилгээг авчээ
Таван толгой ТЗ

Тэргэнцэртэй ачааны вагонуудыг засварлах эрхийн гэрчилгээг авчээ

G.Press 1 жилийн өмнө 125 үзэлт 0 сэтгэгдэл

 

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн цогцолбор төслийн хүрээнд ОХУ-ын Научно-производственная корпорацийн “Объединенная Вагонная Компани” /НПК "ОВК"/-д үйлдвэрлэсэн 809 ачааны вагоныг хүлээн авч, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд ашиглаж байна. Научно-производственная корпорацийн “Объединенная вагонная компани”-ийн 18-9810, 18-9855 загварын тэргэнцэртэй ачааны вагонуудыг Монгол Улсад албан ёсоор засварлах эрхийн гэрчилгээг “Тавантолгой төмөр зам” ХХК-д олголоо. Ингэснээр Монгол инженерүүд орчин үеийн инноваци, технологи шингэсэн тус үйлдвэрийн 18-9810, 18-9855 загварын тэргэнцэртэй ачааны вагонуудад салгалттай урсгал засвар хийх III зэргийн эрхтэй болж байгаа юм.

НПК "ОВК" нь инженерчлэл, засвар үйлчилгээгээрээ болон 1520мм царигийн төмөр замын вагон үйлдвэрлэлээрээ ОХУ-даа тэргүүлэгч компани бөгөөд жилдээ 22000 гаруй вагон үйлдвэрлэх хүчин чадалтай компани юм.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.