Цагт 350 км хурдлах боломжтой хурдан галт тэрэгний тэнгис дамнасан Фужөү-Шямэнь чиглэлийн анхны төмөр зам саяхан, есдүгээр сарын 28-нд ашиглалтад орсон юм. Ийнхүү хурдны галт тэрэгний цонхоор далай харах мөрөөдөл биелэв. Тэнгис дээгүүр тавьсан энэ төмөр замыг Хятадын төмөр замын корпорацийн Судалгаа зураг төслийн дөрөвдүгээр хүрээлэнгийн зураг төслөөр тус корпорацийн 11-р товчоо, Гүүр барилгын товчоо хамтран барьжээ.

Тэнгис дамнасан хурдны төмөр зам 277.42 км бөгөөд Хятад улсын “8 босоо, 8 хөндлөн” чиглэлийн хурдны төмөр замын сүлжээний чухал бүрэлдэхүүн болж, зам дагуу Фужөүгийн өмнөд, Фучингийн баруун, Путянь, Чюаньжөүгийн зүүн, Чюаньжөүгийн өмнөд, Шямэний умард, Жанжөү гэсэн зорчигч тээврийн найман буудалтай юм. Зам дагуу 84 гүүр, 29 туннель байгуулсан нь замын уртын 85.1 хувийг эзэлнэ. Төсөлд Хятадын далайн эргийн төмөр замын байгуулалтад ухаалаг бүтээн байгуулалт, ухаалаг төхөөрөмж, ухаалаг технологийн инноваци нэвтрүүлж ашигласан байна.