Зорчигч Та, зам төмөр хоорондох уулзварын зайг харж байсан уу?

Энэ бол зам төмрийн цаг агаарын нөлөөнд орж тэлэх, агших үйл явцыг шийдвэрлэх үүднээс хийсэн технологийн шийдэл юм.

Хэрэв ийм зай үгүй бол зам төмөр нь хэт халуун үед тэлэх, мушгирах, дээш овойхоос гадна замыг бүхэлд нь деформацид оруулах аюултай.

Энэ нь, галт тэрэгний жолоодлогоос гадна хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй тул зам төмөр хоорондох зайг хадгалах шаардлагатай байдаг аж.

Уулзваргүй замын тухайд галт тэрэгний хурд цагт 140 км-ээс дээш гарсан үед ашиглах нь эдийн засгийн хувьд эвдрэл, гэмтэл бага гарах давуу талыг үүсгэдэг байна.