2024 оны нэгдүгээр сарын 04-ний өдрөөс дотоодын ачаа тээврийн тарифын найман бүлгийн ачааг 10.0-16.0 хүртэлх хувь, дамжин өнгөрөх чингэлэг тээвэрт үзүүлдэг замналын (маршрутын) хөнгөлөлтийг гурван хувиар бууруулсан. Тэгвэл 2025 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс 12 бүлгийн ачаа тээвэрлэлтийн тарифыг 3.9–30 хувь, дамжин өнгөрөх чингэлэг тээвэрт үзүүлдэг замналын (маршрутын) 12 хувийн хөнгөлөлтийг цуцлахаар болсон юм.
Мөн 30 гаруй жил алдагдалтай явж ирсэн орон нутгийн харилцааны нүүрс буюу эрчим хүчний зориулалттай нүүрсний тээвэрлэлтийг 2025 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс 15.5 хувиар индексжүүлж алдагдалгүй болгохоор боллоо. Үүний үр дүнд алдагдалтай байсан гурван бүлгийн ачааны (нефтийн бүтээгдэхүүн, хүнсний ачаа, орон нутгийн харилцааны нүүрс) нэг болох орон нутгийн харилцааны нүүрсний тээвэр ирэх онд алдагдалгүй болох юм. УБТЗ нийтдээ 19 бүлгийн 21 төрлийн ачаа тээвэрлэдэг бөгөөд сүүлийн гурван жилд тээврийн тарифыг эрчимтэй индексжүүлэх ажлыг их хүч чармайлт гаргасны үр дүнд маш том реформыг хийж чадлаа.
Ингэснээр УБТЗ-ын тээврийн орлого нэмэгдэж, техникийн шинэчлэл хийх, төмөр замчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх боломж нөхцөл дээшлэх юм.