Нүүр УБТЗ ХНН Тээвэрлэлтийн үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр санал солилцлоо
УБТЗ ХНН

Тээвэрлэлтийн үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр санал солилцлоо

G.Press 7 сарын өмнө 104 үзэлт 0 сэтгэгдэл

 

УБТЗ ХНН-ийн Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан замын орлогч дарга Д.Амарбаясгалан БНХАУ-ын Төмөр замын нэгдсэн олон улсын чингэлэг ХХК-ийн дэд захирал Чянь Жунь тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд Замын-Үүд өртөөний өргөтгөл, Шилжүүлэн ачих ангийн талбайн хүчин чадлыг нэмэгдүүлэх, чингэлэг тээврийн зориулалтын тусгай терминал байгуулах зэрэг ажлууд дээр хамтран ажиллах, мөн Монгол, Хятадын төмөр замын хамтын ажиллагааг өргөжүүлж, хил орчмын логистикийн урсгалыг нэмэгдүүлэх, тээвэрлэлтийн үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр судалгаа, төсөл хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.

Хятадын төмөр замын нэгдсэн олон улсын чингэлэг ХХК нь хятадын төмөр замын чингэлэгийн терминалын үйл ажиллагаа эрхэлдэг томоохон компанийн нэг юм.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.