Галт тэрэгний хөдөлгөөний эрчимжилт нэмэгдсэн, галт тэрэг хоорондын зай богиноссон энэ үед замын техникийн хэвийн нөхцөл байдлыг хангахад замчдад засвар үйлчилгээнийхээ чанар, ажлын технологио сайжруулах явдал чухал. Замын аж ахуйн алба нь замын мастеруудынхаа ур чадварыг нэмэгдүүлэх, шинэ залуу мастеруудыг сургаж, дадлагажуулах, ахмад мастеруудаас туршлага судлуулах зорилгоор "Мастеруудын зөвлөгөөн"-ийг зохион байгуулдаг уламжлалтай. Тэгвэл цар тахлаас хойш тасраад байсан зөвлөгөөн энэ жил ирэх дөрөвдүгээр сарын 5-нд зохион байгуулагдахаар болжээ. Энэ тухай Замын II ангийн X хэсгийн мастер Т.Буянтогтохтой ярилцлаа.
