Зохиогч: Мод боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийн гагнуурчин, засварчин Д.Буянт
Зорилго: Банз үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, тоног төхөөрөмжийн хэвийн, жигд ажиллагааг хангах
Товч танилцуулга: Банз зүсвэрийн Ц-3 маркын дугуй хөрөөний эвдрэлийг багасгаж, үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор тоног төхөөрөмжийг шинэчлэн сайжруулсан. Хуучин давхар хос тулгууртай байсныг дан үргэлж тулгууртай болгосноор холхивч нурах гэмтэл 85 хувиар буурчээ. Мөн цахилгаан хөдөлгүүрийг үндсэн арал дээр суурилуулснаар зөөврийн байдлаар ашиглах болсон.
Эдийн засгийн үр ашиг: Холхивчны эвдрэл багасаж, бүтээмж нэмэгдсэнээр жилд 430 мянган төгрөгийн урсгал засварын зардал хэмнэж байна.