Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын Тавантолгой өртөө нь бүх төрлийн ачааны ажиллагаанд нээлттэй, 24 цагийн үйл ажиллагаатай, ангигүй зэрэглэлийн өртөө юм. Тус өртөө нь 1317-2587 метр хүртэл ашигтай урттай хүлээн авч, явуулах 12 замтай ба бүрэн хүчин чадлаараа ажиллахад хоногт 1400 вагон, 90000 тонн ачаа боловсруулах чадвартай.

Тавантолгой төмөр зам бүх төрлийн ачаа тээвэрлэлтийн үйлчилгээг дараах чиглэлд 24 цагийн турш тасралтгүй зохион байгуулж байна.

 Тавантолгой - Гашуунсухайт

 Тавантолгой - Цогтцэций - Зүүнбаян

 Тавантолгой - Цогтцэций - Ханги

 Гашуунсухайт - Тавантолгой

 Гашуунсухайт - Тавантолгой - Цогтцэций - Зүүнбаян

 Гашуунсухайт - Тавантолгой - Цогтцэций – Ханги