“Тавантолгой төмөр зам” ХХК нь Монгол Улсын төмөр замын ачаа тээврийн түүхэнд хамгийн урт бүрэлдэхүүнтэй, хамгийн хүнд жинтэй галт тэргийг аялуулж түүхэн дээд амжилт тогтоосноо зарлалаа. Тодруулбал өнгөрсөн 27-ны өдөр 9000 тонн жинтэй 106 вагон бүхий галт тэргийг “Тавантолгой- Гашуунсухайт” чиглэлд туршилтаар амжилттай аялуулсан байна.
Ингэснээр компанийн хувьд ачаа тээврийн чанарын үзүүлэлт нь сайжирч, ашиг орлого нэмэгдэн, техникийн шинэчлэлт хийх суурь баазаа өргөтгөх, ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх нөхцөл боломж улам нэмэгдэх юм.