Нүүр Таван толгой ТЗ ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫГ БАЙНГЫН АШИГЛАЛТАД ХҮЛЭЭН АВЛАА
Таван толгой ТЗ

ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫГ БАЙНГЫН АШИГЛАЛТАД ХҮЛЭЭН АВЛАА

G.Press 3 жилийн өмнө 167 үзэлт 0 сэтгэгдэл

 

Монгол Улсын анхны нэгдүгээр зэрэглэлийн, уулзваргүй, хүнд даацын, жилд 30-50 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 233.6 км төмөр зам болон Ачилтын тойрог замыг  байнгын ашиглалтад хүлээн авлаа.

Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны тавдугаар сарын 29-ний өдрийн 125 дугаар тушаалаар байгуулагдсан Улсын комисс өнөөдөр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замд ажиллаж, урьдчилсан шатны техникийн комиссын өгсөн үүрэг даалгавруудыг хангасны үндсэн дээр Улсын комиссын гишүүдийн саналаар ийнхүү байнгын ашиглалтад оруулж байна.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.