СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ХЭЛБЭР ТӨДИЙ ЗОХИОН БАЙГУУЛСАН
УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгө, үр дүнгийн талаарх Үндэсний аудитын газрын тайланг сонслоо.
Тус чиглэлийн 267 километр замыг аудитын дүгнэлтэд хамруулжээ.
Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн төмөр замын талаарх аудитын газрын тайланг аудитаас танилцууллаа.
Аудитор:
-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын аудитад Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хил холболтын цэгийг тохироогүй, төслийн хүрээнд хийгдэх ажлууд бүрэн хийгдээгүйгээс ойрын хугацаанд эдийн засагт үр нөлөө үзүүлэхээргүй байна гэсэн дүгнэлтийг гарсан. УИХ-ын 2010 оны 32 дугаар тогтоолоор баталсан төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод шинээр нийт 7900 орчим төмөр замыг гурван үе шаттай барихаар төлөвлөсөн. Бид хоёр үе шаттай барьж эхлэх Тавантолгой-Гашуунсухайтын 267 км замыг аудитад хамруулсан. Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг төрийн захиргааны байгууллагууд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах хэлбэрээр ажлыг хэлбэр төдий зохион байгуулсан байна.
Засгийн газрын 2019 оны 304 дүгээр тогтоолоор Тавантолгой-Гашуунсухайт төмөр замыг гүйцэтгэгч сонгох гэрээ байгуулах ажлыг 16 хоногт багтаахыг даалгасан байгаа. Мөн тав хоногт ерөнхий гүйцэтгэгчийг сонгохоор заасан нь сонгон шалгаруулалтыг хэлбэр төдий зохион байгуулсан гэж дүгнэсэн.
Тавантолгой төмөр зам компани нь Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замуудыг холбох ажлын гүйцэтгэгчийг сонгохдоо Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийг мөрдөөгүй байна гэж дүгнэсэн.
“Тавантолгой төмөр зам” компани нь “Бодь интернешнл” компанитай 2022 оны наймдугаар сарын 20-ны өдөр гэрээ байгуулсан. Гашуунсухайт шилжүүлэн ачих терминалд хийсэн магадлалын нэгдсэн дүгнэлтийг төмөр зам, замын байгууламжийн зураг төслийн эксперт дангаар баталгаажуулсан гэж дүгнэсэн. Уг магадлалын ерөнхий дүгнэлтийг Зам тээврийн хөгжлийн төв төрийн өмчит үйлдвэрийн газрын даргын тушаалаар экспортын ажлыг томилсон байхад ажлын хэсгийн нэг гишүүн нь экспертийн дүгнэлтийг бие даан гаргасан ашиг сонирхлын зөрчил байсан.
Шилжүүлэн ачих терминалын ажлыг гэрээгүй гүйцэтгүүлж баталгаажуулсан байна гэж аудитын тайлангаар дүгнэсэн.
Суурьшлын бүсийн барилга байгууламжийг нийт 45 сая ам.доллароор нийт гэрээний дүнгийн ажлыг хийсэн. Засгийн газрын 2022 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн 22 дугаар хуралдааны тэмдэглэлд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн бүтээн байгуулалтын хүрээнд технологийн бус нийгмийн шинж чанартай барилга байгууламж барих зэрэг зарим ажлыг хойшлуулах замаар зохицуулалт хийж ТЭЗҮ-д заасан дүнгээр Гашуунсухайт өртөөнд вагоноос авто машинд шилжүүлэн ачих терминалын барилгын ажлыг яаралтай эхлүүлэх арга хэмжээ авахыг Тавантолгой төмөр замд даалгасан.
Уг ажилд "Бодь интерншнл" компанид 2020 оны зургадугаар сарын 22-ны өдрийн албан бичгийг хүргүүлэхдээ Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажил гүйцэтгэх гэрээний нөхцөлийн 3.5-д заасны дагуу Гашуунсухайт өртөөнд шилжүүлэн ачих барилга байгууламжийн барилгын ажлыг эхлүүлэхийг мэдэгдэж, ТЭЗҮ-д заасан үнийн дүнгээр хийх ажлын тоо хэмжээг мэдэгдсэн.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслүүдийн ажлын бодит гүйцэтгэлээс 16 сая ам.доллар 56.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг илүү олгосон байна.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг 2023 оны зургадугаар сарын 30-ны өдөр 804.7 сая ам.доллар буюу хоёр их наяд 762.3 тэрбум төгрөг зарцуулсан байна.
Мөн Гашуунсухайт-Ганцмод боомтын хилийн холболтын цэгийг эцэслэн тогтоогоогүй.
Хил холболтын ТЭЗҮ зураг төслийг боловсруулаагүй бүтээн байгуулалтын ажил эхлээгүйгээс уг төсөл нь ТЭЗҮ-д тусгагдсан үр дүнгээ өгөхөд хугацаа шаардлагатай болсон байна. Хил орчмын төмөр замын зурвас газрын эзэмшлийг хуульд нийцүүлэн шийдвэрлүүлэх шаардлагатай байна.
Төмөр замын төслүүдийг цогц байдлаар төлөвлөөгүйгээс шалтгаалан ойрын хугацаанд техник эдийн засгийн үндэслэлд заасан үр ашгаа өгөхөөргүй, хил дамжуулан суурилагдсан хүчин чадлаар тээвэрлэлт хийх боломжгүй гэсэн дүгнэлтийг аудитын байгууллагаас гаргасан байна.
Тус чиглэлийн төмөр замын хил холболтын цэгийг тохироогүй, төслийн хүрээнд хийгдэх ажлууд бүрэн хийгдээгүйгээс ойрын хугацаанд эдийн засагт үр нөлөөгүй үзүүлэхээргүй байгаа аж. Тухайн чиглэлийн төмөр замыг барих ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг хэлбэр төдий зохион байгуулсан байна. Гүйцэтгэгчийг сонгож гэрээ байгуулах ажлыг 16 хоногт багтаахыг, тав хоногийн дотор ерөнхий гүйцэтгэгчийг сонгохоор заасан нь сонгон шалгаруулалтыг ийнхүү хэлбэр төдий явуулахад нөлөөлсөн гэж үзжээ.
Түүнчлэн Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг холбох ажлыг гүйцэтгэхдээ байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийгээгүй байна.