ГАШУУНСУХАЙТ ӨРТӨӨ

 

 Бүх төрлийн ачааны ажиллагаанд нээлттэй (нурмаг ачаанаас бусад), 24 цагийн үйл ажиллагаатай, ангигүй зэрэглэлийн, хилийн өртөө юм. Тус өртөө нь 1659-2486 метр хүртэл ашигтай урттай хүлээн авч, явуулах долоон замтай. Бүрэн хүчин чадлаараа ажиллахад хоногт 1000 вагон, 64000 тонн ачаа боловсруулах чадвартай.

 

ГАШУУНСУХАЙТ ШИЛЖҮҮЛЭН АЧИХ ТЕРМИНАЛ

 

Гашуунсухайт хилийн өртөөг түшиглэн нийт 30 га талбайд байгуулагдсан ба бүрэн ашиглалтад орсноор жилд 24.9 сая.тн ачаа боловсруулах хүчин чадалтай юм. Тус терминал нь төмөр зам болон авто тээврийн терминалын гэсэн 2 хэсэгт бүх төрлийн ачааг ачих, буулгах, хадгалах, жинлэх зэрэг үйл ажиллагааг гүйцэтгэж байна.

 

“ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМ”-ЫН 2 ӨРТӨӨ, 6 ЗӨРЛӨГТ ОБЪЕКТЫН КОДЧЛОЛ АВЛАА

 

Тавантолгой өртөө, Гашуунсухайт өртөө, Хайрхан, Хангай, Уртгол, Оюут, Шинэ-Уст, Хулант зөрлөгүүдэд Монгол Улсын MNS 6631-2:2016 үндэсний стандартын дагуу Төмөр замын үйл ажиллагааны объектуудын үндсэн кодыг 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр авлаа.