Манай улсын хилийн боомтуудын төмөр замын барилгын ажил үе шат дараатайгаар явагдаж байгааг Зам тээврийн яамнаас мэдээллээ. Тухайлбал, Замын-Үүд-Шаргын овоо чиглэлийн 14 км хос замын барилга угсралтын ажил бүрэн дуусаж, тээвэрлэлт хийх боломжтой болжээ. Мөн Зүүнбаян-Ханги чиглэлийн 227 км төмөр замыг өнгөрсөн оны 11 дүгээр сард дуусгаж ашиглалтад оруулсан юм. Харин Шивээхүрэн-Сэхээ боомтын хил дамнасан төмөр замыг энэ онд багтаан дуусгахаар төлөвлөсөн байна. Түүнчлэн ирэх оны нэгдүгээр улиралд багтаан Гашуунсухайт-Ганцмод боомтын 19 км төмөр замын барилгын ажлыг эхлүүлж, Тавантолгой-Цогтцэций өртөөг энэ онд багтаан төмөр замаар холбох ажээ.
Тус төмөр зам нь Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлж буй томоохон төслийн нэг юм.
Ханги-Мандалын боомтыг төмөр замаар холбож, шинэ гарц нээснээр манай улсын импорт, экспортын бараа бүтээгдэхүүний нэвтрэх хүчин чадал нийт 20 сая тонноор, төмөр замаар тээвэрлэж байгаа нийт тээврийн хэмжээ 65 хувиар тус тус нэмэгдэх боломжтой юм. ЗТХЯ-наас мэдээллээ. Түүнчлэн Гашуунсухайт-Ганцмод боомтын 19 км төмөр замыг ирэх оны эхний улиралд багтаан барилгын ажлыг эхлүүлж, Тавантолгой-Цогтцэций өртөөг энэ оны 4 дүгээр улиралд багтаан төмөр замаар холбоно.
Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн 426 км төмөр замын концесс эзэмшигчээр “Ийст корридор рэйлрөүд” ХХК, Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн 1255 км төмөр замын концесс эзэмшигчээр “Эссенз саплайз” ХХК тус тус шалгарч, концессын гэрээ байгуулахаар ажиллаж байна.
Шивээхүрэн-Сэхээ боомтын хил дамнасан төмөр замыг 2023 оны 4 дүгээр улиралд багтаан дуусгах талаар мэдээллээ.