Нүүр Боловсрол Татварын хуулийг хэн сайн мэдэх вэ-2025 тэмцээн болов
Боловсрол

Татварын хуулийг хэн сайн мэдэх вэ-2025 тэмцээн болов

G.Press 1 жилийн өмнө 145 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

“Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг тохиолдуулан Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгээс Их, дээд сургуулийн оюутнуудын дунд “Татварын хуулийг хэн сайн мэдэх вэ? 2025” тэмцээнийг 2 үе шаттай зохион байгуулж байна. Тэмцээний нэгдүгээр шат нь “Татварын мэдлэгийг хэрхэн түгээх вэ?”, хоёрдугаар шат нь “Хувь хүний орлогын албан татварын тухай хууль” сэдвийн хүрээнд явагдах аж.

Тэмцээний I шатны тестийн шалгалтыг Монгол Улсын татварын албанаас дэвшүүлсэн Зөвлөн туслагч-Татварын алба” зорилгын хүрээнд  өнгөрсөн Пүрэв гаригт Төмөр замын дээд сургууль дээр зохион байгууллаа. Энэ удаагийн тэмцээнд МУИС, , Санхүү Эдийн Засгийн Их сургууль, Мандах Их сургууль, “Их засаг” Олон улсын их сургууль, Глобал удирдагч дээд сургууль, Төмөр замын дээд сургууль  гэсэн зургаан их, дээд сургуулийн 10 багийн 50 оюутан оролцов.

Удирдамжид заасны дагуу УБТЗ-ын Төмөр замын дээд сургуулиас хоёр баг тэмцээнд оролцож, Ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдад “Татварын мэдлэгийг хэрхэн түгээх вэ?” сэдэвт эссэ бичиж, видео контент бэлтгэх гэрийн даалгаврыг амжилттай гүйцэтгэж, татварын талаарх мэдлэгээ тэллээ.

Гэрийн даалгаврууд болон тестийн шалгалтын дүнгийн нийлбэрээр I шатны шалгаруулалт явагдаж, дараагийн шатанд зургаан баг шалгарч үлдсэн юм. Төмөр замын дээд сургуулийн Б.Ичинхорлоо багшийн удирдсан, Б.Бямбацэрэн ахлагчтай “Таван марал од” баг ирэх тавдугаар сард зохион байгуулах тэмцээний II шатанд “Хувь хүний орлогын албан татварын тухай хууль”-иар мэдлэгээ сорьж, өрсөлдөхөөр туналаа.

“Татварын хуулийг хэн сайн мэдэх вэ?- 2025” тэмцээнийг “Иаруди Файнаншиал Консалтанси” ТМЗ ХХК, ХННУлаанбаатар төмөр зам”, Тэнгис кино театр тус тус дэмжив.

ХНН “УБТЗ”-ын 2025 оны зорилт “Хүний нөөцийн тогтвортой хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд нийгэмлэгийн үйл ажиллагааг олон нийтэд таниулан сурталчлах, түншлэлийн харилцааг өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулж буй Төмөр замын дээд сургуулийн эрдэмтэн багш нар, оюутан залуучууддаа талархал илэрхийлж, ирээдүйн “шилдэг мэргэжилтэн” болох эрдмийн их үйлст нь амжилт хүсэн ерөөлөө.

 

 Замын даргын ажлын албаны ахлах мэргэжилтэн Ц.Ариунаа

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.