Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Монополын эсрэг газар”-ын зөвшөөрлийн дагуу “УБТЗ” ХНН-ийн Удирдах зөвлөл болох Ерөнхий хорооны шийдвэрээр 2025 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн “УБТЗ” ХНН-ээр хоёрдугаар бүлгийн ачаа тээвэрлэх тарифыг 18.2 хувиар, гуравдугаар бүлгийн ачаа тээвэрлэх тарифыг 18.4 хувиар, тавдугаар бүлгийн ачаа тээвэрлэх тарифыг 15.0 хувиар, наймдугаар бүлгийн ачаа тээвэрлэх тарифыг 5.1 хувиар, есдүгээр бүлгийн ачаа тээвэрлэх тарифыг 3.9 хувиар, 11 дүгээр бүлгийн ачаа тээвэрлэх тарифыг 15.5 хувиар, 11.1 дүгээр бүлгийн ачаа тээвэрлэх тарифыг 20.0 хувиар, 12 дугаар бүлгийн ачаа тээвэрлэх тарифыг 15.0 хувиар, 13 дугаар бүлгийн ачаа тээвэрлэх тарифыг 13.8 хувиар, 14 дүгээр бүлгийн ачаа тээвэрлэх тарифыг 18.2 хувиар, 15 дугаар бүлгийн ачаа тээвэрлэх тарифыг 15.0 хувиар, 18 дугаар бүлгийн ачаа тээвэрлэх тарифыг 30.0 хувиар, 19 дүгээр бүлгийн ачаа тээвэрлэх тарифыг 12.1 хувиар тус тус индексжүүлэх болсныг мэдэгдье.
УБТЗ ХНН