МҮЭ-ийн холбооны дэргэдэх Залуучуудын хороо, ХБНГУ-ын Фридрих Эбертийн сантай хамтран ТЗДС-ийн төгсөх ангийн оюутнуудтай уулзлаа. Тус уулзалтаар хөдөлмөрлөх эрхтэй холбоотой хууль журмыг сурталчлан таниулжээ. ажлын байрны анхны гараанаас эхлээд цаашид өөрийн эрхээ хэрхэн хамгаалах, хөдөлмөрийн орчинд хууль эрх зүйтэй холбоотой ямар асуудлууд тулгардаг болон түүнийг хэрхэн шийдвэрлэдэг талаар мэдлэг мэдээлэл олгох зорилгоор “Таны төлөө-Тантай хамт” сургалтыг зохион байгуулсан байна. Уулзалт, сургалтад МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат, МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны дарга Б.Алтанхуяг, ТЗДС-ийн дэд захирал С.Галбадрах нар оролцож үг хэлж, оюутнуудад амжилт хүслээ.