Нүүр Гадаадын төмөр зам Тамгатай болсноор хариуцлагажина
Гадаадын төмөр зам

Тамгатай болсноор хариуцлагажина

G.Press 5 сарын өмнө 100 үзэлт 1 сэтгэгдэл

 

Аюулгүй байдлын соёлын өдөр Эрхүү-Сортировочный моторвагон депогийн татах хэсгийн 24 засварчинд чанарын хувийн тамга олгох сертификатыг ёслол төгөлдөр гардууллаа. Шинэ эрх авсан ажилтнууд удахгүй техникийн баримт бичиг дээр өөрийн нэрийн тамгыг дарж эхлэх бөгөөд сар бүр үндсэн цалингийн 25 хувийн нэмэгдлийг авах эрхтэй болно. Хувийн тамга нь жилийн хүчинтэй, харин тусгай тамгыг улирал бүр мастер дээрээ баталгаажуулах шаардлагатай аж.

«Бид энэ системийг ажилтнуудын урам зориг, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чухал хэрэгсэл болно гэж найдаж байна. Ингэснээр ажилтан өөрийн хийсэн ажлын хариуцлагыг бүрэн хүлээж, ажилдаа идэвхтэй болно» гэж Дорнод Сибирийн төмөр замын үйлдвэрлэлийн асуудал хариуцсан орлогч дарга Антон Васильев онцлов.

Ажилтан хувийн тамгатай болохын тулд IV зэргээс доошгүй мэргэжлийн зэрэгтэй, мөн байгууллагад хоёр жилээс багагүй ажилласан сахилгын шийтгэл, технологийн процесс зөрчсөн тохиолдол огт байх шаардлагатай аж. Депогийн удирдлага энэхүү урамшууллын механизм нь хөдөлмөрийн сахилга, техникийн үйлчилгээний чанарыг өсгөж, хөдөлгөөнт бүрэлдэхүүний засварын алдагдлыг бууруулж, аюулгүй байдлыг бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

 

Гудок сонин

Тимур Балашёв

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.

Сэтгэгдлүүд

1 сэтгэгдэл байна.

Зочин 5 сарын өмнө
Кранистууд жилд нэг удаа үнэмлэхээ сунгуулдаг