УБТЗ-ын Төв эмнэлгийн явуулын “Талын гэгээ” үзлэг оношилгооны вагон энэ сарын 16-нд урд бүсийг зорилоо. Энэ удаад голчлон ахмадуудад урьдчилан сэргийлэх үзлэг хийх ажээ. Мөн төмөр замчдын гэр бүл, үр хүүхдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ойртуулж, эрт илрүүлэгт хамруулах юм байна. Хөтөлбөрийн хүрээнд Төв эмнэлгийн 21 эмч, ажилтан, ахмад эмч нарын бүрэлдэхүүнтэйгээр Улаанбаатар-Замын-Үүд-Сайншанд-Улаанбаатар чиглэлд ес хоногийн хугацаатай ажиллах аж. Тус хөдөлгөөнт оношилгооны төвийг Замын Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга А.Батболд, Төв эмнэлгийн дарга С.Еркегүл, Ахмадын холбооны дарга Ю.Идэрчулуун тэргүүтэй эмнэлэг болон Ахмадын холбооны бусад удирдлагууд үдэв.