Нүүр Цаг үе Тайлант долоо хоногт гологдолгүй ажиллажээ
Цаг үе

Тайлант долоо хоногт гологдолгүй ажиллажээ

G.Press 23 цагийн өмнө 32 үзэлт 0 сэтгэгдэл

Замын 34 дэх долоо хоногийн нэгдсэн хурлыг Замын ачаа, тээвэр хариуцсан  орлогч дарга Д.Амарбаясгалан удирдлаа. Тайлант долоо хоногт гологдолгүй ажиллажээ. Харин дутагдлын хувьд хоорондын замд зүтгүүрт гэмтэл гарч, ачаа орхисон, замд зүтгүүрт гэмтэл гарч тусламж авсан, хүн замаас гараагүй тул яаралтай тоормос хийсэн, сэлгээний гэрлэн дохио унтарч яаралтай тоормос хийсэн гэх мэтээр Зүтгүүрийн албанд гурав, Дохиолол холбооны албанд хоёр, бусад албанд хоёр, нийт долоон дутагдал бүртгэгдсэн байна. 2026 оны наймдугаар сарын байдлаар 30 гологдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад есөн нэгжээр буурсан байна.

Тээврийн хувьд оны эхнээс наймдугаар сарын 20-ныг дуустал 21776.3 мянган тонн буюу өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1.313.8 мянган тонн ачаа илүү тээвэрлэж, төлөвлөгөөг 105.0 хувиар биелүүлсэн байна. Оны эхнээс 15315.5 мянган тонн ачаа ачиж, төлөвлөгөөг 103.8 хувиар биелүүлж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 983.3  мянган тонн илүү ачсан байна.

Буулгалтын хувьд 2026 оны наймдугаар сарын 14-20-ныг дуустал 5172 вагон буулгаж, хоногт дунджаар 11 вагон дутуу буулгажээ. 2026 оны наймдугаар сарын 1-20-ний өдрийг дуустал 13954 вагон буулгаж, төлөвлөгөөнөөс 1046 вагон дутуу буюу 93 хувийн биелэлттэй байна.

Орон нутгийн нүүрс ачилтын хувьд “Багануур” ХК төлөвлөгөөнөөс 72 вагон илүү буюу 2952, “Шивээ-Овоо” ХК төлөвлөгөөнөөс 4 вагон илүү буюу 1456, “Шарын гол” ХК төлөвлөгөөнөөс 18 вагон дутуу буюу 1141, “Эрдэнэт” үйлдвэр төлөвлөгөөнөөс 25 вагон илүү буюу 541 вагон ачсан байна.

Дулааны Цахилгаан Станцуудын хоногийн нөөц өнөөдрийн байдлаар ДЦС-3-д 9 хоног, ДЦС-4-д 20 хоног, ГОК-ын ДЦС-д 11 хоног, Эрдэнэт хотын ДЦС-д 11 хоног, Дарханы дулааны станцад 19, Амгалангийн дулааны станцад 19 хоногийн нөөц тус тус байна.

Тээврийн чанарын үзүүлэлтээр хэсгийн хурд өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 0.54 км/цагаар хурдасч, төлөвлөгөөг 101.3 хувиар биелүүлсэн байна.  Зурмагийн тасалдлаас шалтгаалж 15 галт тэрэг 2190 минут зогссон байна.

Мөн галт тэрэгний дундаж жин 3351.70 тонн буюу төлөвлөгөөтэй харьцуулахад 111.7 тонноор нэмэгдэж, 103.44 хувийн биелэлттэй байна.

Түүнчлэн зүтгүүрийн бүтээмж ч 1497.67 мянган бохир тонн/км буюу төлөвлөгөөнөөс 37.67 мянган бохир тонн км-ээр нэмэгдсэн байна.

Галт тэрэг солилцоо Замын-Үүд-Эрээний өргөн царигаар тайлант долоо хоногт 116 галт тэрэг /хоногт дунджаар 788.8 вагон / хүлээн авч, 114 галт тэрэг /753.5 вагон/ хүлээлгэн өгснөөр хоногийн дундаж солилцоо 16.2-16.5 галт тэрэг болов.

Нарийн царигаар 56 галт тэрэг /438.8 вагон/ хүлээн авч, 56 галт тэрэг /439.8 вагон/ хүлээлгэн өгснөөр хоногийн дундаж солилцоо 8.0-8.0 галт тэрэг болов.

Сүхбаатар-Наушкиар галт тэрэг солилцоо 46 галт тэрэг /290.1 вагон/ хүлээн авч, 51 галт тэрэг /320.8 вагон/ хүлээлгэн өгч, хоногийн  галт тэрэг солилцоо 6.5-7.2 болжээ.  

Тайлант хугацаанд дамжин өнгөрөх чингэлгийн 67 галт тэрэг аялсан нь өмнөх долоо хоногоос есөн галт тэргээр дутуу байна. Оны эхнээс нийт 2558 галт тэрэг аялсан нь өмнөх оны мөн үеэс 164 галт тэргээр давсан үзүүлэлт юм.

Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахын тулд энэ сарын 15-21-ний өдрүүдэдэд нийт 17 удаа 60 цаг 10 минутын цонхны ажил хийгдсэн бөгөөд байгууламжийг хамаарлаас гаргаж ажилласан долоо, хоорондын замыг аж ахуйн галт тэрэгнээс бусад галт тэрэгний хөдөлгөөн хааж ажилласан 10 цонхны ажил хийгдэж, хэсгийн байцаагч, тулгуур өртөөдын удирдлагууд хяналт тавин ажиллажээ.

Замын нэгдсэн хуралдаанд Худалдааны албан болон Мэдээлэл технологийн алба өөрсдийн үйл ажиллагааны талаар танилцуулга хийлээ. Худалдааны алба хийсэн мэдээлэлдээ шугам замын хэмжээнд 77 мянган иргэнд үйлчилгээ үзүүлж, УБТЗ-ын 62 байгууллага нэгжид бараа материал ханган нийлүүлж ажиллаж байна. Оны эхний хагас жилийн байдлаар 16 ажил төлөвлөснөөс 98.6 хувийн гүйцэтгэлтэй, 376.8 сая төгрөгийн ашигтай ажиллаж, төлөвлөгөөг 156 хувиар биелүүлжээ. Худалдаан авах тендерийн хувьд мах нийлүүлэлтээс бусад нь цаг хугацаандаа графикийн дагуу үндсэндээ хэрэгжиж байгаа ажээ. Худалдааг хэрэглэгчдэдээ ойртуулахын тулд гурван цахим хангамжийн программ боловсруулж, ирэх сарын сүүлчээр ашиглахаар төлөвлөж байгаа гэнэ.

Мэдээлэл технологийн албанаас хийсэн мэдэлэлдээ УБТЗ ХНН-ийн хэмжээнд 33 бие даасан программ хангамж, 433 цахим модулийг хөгжүүлж, төмөр замын тээврийн эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлж байгааг дурдаад өнгөрсөн оноос бүрэн хэрэгжиж эхэлсэн “Цахим санамж” шугам замд нэвтрүүлснээр 7 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргасаныг тэмдэглэв.

Танилцуулгатай холбогдуулан Замын хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан  орлогч дарга Ш.Нямсүрэн хэлэхдээ, цаашид удирдлагын өглөөний шуурхай хурлыг дашбоард руу шилжүүлж, эхлэх цагийг 7.30 цагаас биш 8.00 цагт болгож хойшлуулснаар илүү цагийг бууруулж, жилдээ 144 цагийн хэмнэлт гаргах боломж бүрдэнэ. Замын удирдлагууд замын хоногийн ажлын тайланг нэгдсэн дэлгэцээр хараад шуурхай арга хэмжээ авдаг боломжийг бүрдүүлэх талаар бэлтгэл ажил хийгдэж байгаа тухай мэдээлэв.  

Хурлын төгсгөлд Замын ачаа, тээвэр хариуцсан  орлогч дарга Д.Амарбаясгалан хэлэхдээ өнгөрсөн долоо хоногт болсон УБТЗ ХНН-ийн Ерөнхий хорооны хуралдаанд 12 асуудал хэлэлцсэнээс найман асуудлыг шийдвэрлэж, дөрвөн асуудлыг хойшлуулсан тухай мэдээлээд уг хурлыг зохион байгуулахад идэвхи зүтгэл гаргасан Гадаад харилцааны алба, “Баянбуурал” амралтын газар болон бусад байгууллага хамт олонд талархал илэрхийлэв.

 

Г.ЭНХБААТАР

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.