Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депогийн Засварын цехийн гагнуурын утаа бууруулах, дулаан алдагдлыг багасгах зорилгоор ажлын цагаар нээж, ажлын бус цагаар хааж байх зориулалттай, газраас хийн системээр удирдах тоноглолтой төхөөрөмж санаачлав. Уг төхөөрөмжийг бүтээхэд ХАБЭА хариуцсан инженер Н.Баттулгын санаачилга, удирдлагад Засварын цехийн мастер Э.Анхбаяр, гагнуурчин А.Нэргүй, засварчин Б.Манлай нар хамтран ажилласан байна. Төхөөрөмжийг хийхдээ найман ширхэг инерцээр ажилладаг винтиляторын суурин дээр жайлюз хийж байрлуулан ЗИЛ-131 машины тормосны тоноглолоор хавхлаг нээж, хаах зориулалттай болгон өөрчилж, засварын цехийн дээвэр дээгүүр хийн шугамын холболтыг хийж, газраас удирдах хаалт байрлуулан тоноглон үйлдвэрлэлд нэвтрүүлсэн байна.
Энэхүү төхөөрөмж нь ажлын бус цагаар цехийн дулаан гадагшлах болон утаа нэмэгдэх нөхцөлийг бууруулах зорилгоор хийж буй ажлын нэг хэсэг болж байгаа аж.