Сайншанд өртөө нь 1956 оны 12-р сарын 31-нд үйл ажиллагаагаа эхлүүлсэн ба гол тулгуур өртөөдийн нэг юм. Гол замын 876.8 км-т байрладаг.

Ачаа болон зорчигчийн галт тэрэг хүлээн авах, явуулах, зөрүүлэх, галт тэрэг найруулах, задлах, ачилт буулгалт хийх, зорчигчдод үйлчлэх, тасалбар худалдаалах, галт тэрэгний болон бусад техникийн ажиллагаа хийгддэг ангигүй өртөө юм. Сайншанд өртөө нь II зэргийн 2 өртөө, III зэргийн 3 өртөө, V зэргийн 6 зөрлөгтэй.

Сайншанд – Агьсүмбэт, Сайншанд – Түшлэг гэсэн нэг шугамт хоорондын зам нийлэх ба энэ хоорондын замуудад галт тэрэгний хөдөлгөөнийг өртөө хоорондын хориглолоор удирдана.

Хүчин чадал:

- Хоногт 32-34 галт тэрэг нэвтрүүлдэг.

- Ачилт хоногт 35 вагон

- Буулгалт хоногт 25 вагон

- Парк 648 вагон

- Боловсруулах чадвар 600 вагон

- Сэлгээний 1 зүтгүүртэй.

“Сайншанд –Чойр, Сайншанд -Замын-үүд, Сайншанд-Зүүнбаян, Сайншанд-Хонгорын-Овоо гэсэн 4 хоорондын замтай УБТЗ-ын цорын ганц өртөө.

Өртөө хоорондын хориглол, хагас автомат хориглол, 64Д хагас автомат хориглол гэсэн 3 төрлийн хориглол ашигладаг цорын ганц өртөө.

Байршил: Дорноговь аймгийн төв Сайншанд суманд байрладаг.