Нүүр Уул уурхай SXCoal: БНХАУ-ын Шаньси мужийн уурхайд осол болж, Монголын коксжих нүүрсний үнэ...
Уул уурхай

SXCoal: БНХАУ-ын Шаньси мужийн уурхайд осол болж, Монголын коксжих нүүрсний үнэ өсөв

G.Press 2 жилийн өмнө 117 үзэлт 0 сэтгэгдэл

 

Шаньси мужид хүхэр багатай, сайн чанарын коксжих нүүрсний үнэ тонн нь 1683 юань болж, өмнөх долоо хоногоосоо 22 юаниар өсөөд байна

БНХАУ-ын Шаньси мужийн нүүрсний уурхайд болсон осол болсноор нийлүүлэлтийн доголдол үүсэж, коксжих нүүрсний үнэ өслөө.

Зургаадугаар сарын 15-ны өдөр болсон ослын улмаас гурван хүн амь үрэгдэж, хэд хэдэн хүн бэртсэний дараа муж даяар нэг сарын хугацаатай шалгалт хийхээр болсон байна. Энэхүү шалгалт долоодугаар сарын 16-ны өдөр дуусахаар байгаа аж. Осол гарсан уурхайн эзэмшигч “China Coal Energy” компани зарим уурхайнхаа үйл ажиллагааг түр зогсоожээ.

Зургаадугаар сарын 19-ний өдрийн байдлаар Шаньси мужид хүхэр багатай, сайн чанарын коксжих нүүрсний үнэ тонн нь 1683 юань болж, өмнөх долоо хоногоосоо 22 юаниар өсөөд байна.

Үүний зэрэгцээ Монгол Улсаас болон ОХУ-аас худалдан авсан нүүрсний үнэ өсөж байгаа аж. Монголын V ангиллын коксжих нүүрсний НӨАТ оруулаагүй үнэ тонн нь 1150 юань болсон нь өнгөрсөн долоо хоногийн эцсээс 30-50 юаниар өссөн дүн болж байна.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.