“Импортын тарифаа сэргээвэл БНХАУ-д нүүрс нийлүүлэхэд 3-6 хувийн татвар төлнө” гэж “SXCoal” мэдээллээ
БНХАУ нүүрсний импортод ногдуулсан татвараа ирэх онд сэргээж магадгүй байгааг sxcoal мэдээллээ. Ингэснээр ОХУ, Монгол зэрэг БНХАУ-ын голлох нүүрс нийлүүлэгч улсуудын импортын зардал нэмэгдэж болзошгүй байна.
12 дугаар сарын 20-нд БНХАУ-ын талаас танилцуулсан зохицуулалтад нүүрс, хүрэн нүүрс ороогүй аж. Хэдий тийм боловч 2023 онд хугацаа нь дуусах тарифыг тэглэх бодлогоо үргэлжлүүлэхийн оронд өмнө нь хэрэгжүүлж байсан тарифын арга хэмжээгээ сэргээж магадгүй гэж ойрын эх сурвалж үзэж байгааг мэдээлсэн байна.
Хэрэв импортын тарифын арга хэмжээг сэргээвэл ОХУ, Монгол, Канад болон АНУ-аас БНХАУ-д нүүрс нийлүүлэхэд антрацит, металлургийн нүүрс, хүрэн нүүрсэнд гурван хувийн татвар, эрчим хүчний нүүрсэнд 5-6 хувийн татвар ногдуулна. Харин Австрали болон ASEAN-ийн орнууд БНХАУ-тай байгуулсан чөлөөт худалдааны хэлэлцээрийн дагуу импортын тарифаас чөлөөлөгдөнө гэж “SXCoal” мэдээлжээ.
https://www.bloombergtv.mn/news/h1do4
