Жил бүрийн гуравдугаар сарын 24-нийг “Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр” болгон зарласан бөгөөд энэ жил “Тиймээ бид сүрьеэг устгая” уриан дор тэмдэглэлээ. Дэлхий дээр 2.3 тэрбум хүн сүрьеэгийн халдвартай бөгөөд жилд дунджаар 10 сая шинэ тохиолдол бүртгэгдэж, 1.5 сая хүн нас барж байна. Тэгвэл Монгол Улс сүрьеэгийн өвчлөл өндөртэй 37 орны долоод ордог. Жил бүр дунджаар 400 гаруй хүн шинээр өвчилдөг дүн бий. Манай улсад 14 мянга орчим хүн уг өвчний халдвар авсан байдгаас 4000 орчим нь л бүртгэгдэж эмчилгээ хийлгэж байгаа аж. Үүнээс үзэхэд, сүрьеэгийн далд халдварын эрсдэл өндөр, ялангуяа төмөр замын дагуу зорчих, шилжилт хөдөлгөөн ихтэй байдаг учраас тархалт нэмэгдэх өндөр эрсдэлтэй байна. Сүрьеэ өвчин нь амьсгалын замаар халдварлаж ихэвчлэн уушганд нэвчдэс үүсгэж гэмтээхийн зэрэгцээ цусаар дамжин бүх эрхтэн тогтоолцоог гэмтээж болно.
Хэрэв танд доорх шинж тэмдгүүдээс хоёроос илүү нь олон хоногоор илэрч байгаа бол аймаг, дүүрэг болон харьяа хэсгийн Сүрьеэгийн диспансерт хандаж шинжилгээ өгөх шаардлагатай
Үүнд:
- Хоёр долоо хоног болон түүнээс дээш хугацаагаар ханиалгах
- Цээжээр өвдөх
- Цустай буюу цэртэй ханиалгах
- Бие сульдаж амархан ядрах
- Жин буурах, богино хугацаанд турах
- Хоолонд дургүй болох
- Халуурах
- Шөнө хөлрөх
Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж:
- БЦЖ вакцин нь хүүхдийг тархмал хэлбэрийн сүрьеэ, сүрьеэгийн менингитээс найдвартай хамгаална. Нярайг төрсний дараа 24 цагийн дотор эсрэг заалтгүй тохиолдолд вакциныг бэлтгэгдсэн сувилагч хийнэ.
- Нус, цэрээ эл задгай хаяхгүй байх.
- Ханиаж найтаахдаа амаа таглах
- Олон нийтийн газраар явахдаа амны хаалт зүүж хэвших
- 0,7 хувийн тамедин, 2 хувийн сода, 5 хувийн давсны уусмалуудын аль нэгээр өглөө, оройд амаа тогтмол зайлах
- Биеэ чийрэгжүүлж спортоор хичээллэх
- Зөв зохистой хооллох
- Жилд нэгээс хоёр удаа урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд тогтмол хамрагда
- Ажлын байрны эрсдлээс сэргийлэх:
- Ажлын байрны эрүүл ахуй, ариун цэврийн дэглэмийг баримтлах
- Агааржуулалт хийх /хоёр цаг тутамд 10-15 минут/
- Нян устгах хэт ягаан туяаны гэрэл (дезар) асаах
- Галт тэргэээр зорчихдоо суудлын тоог хэтрүүлэхгүй, хэт олноор төвлөрүүлэхгүй байх
- Зорчигчдод сүрьеэ өвчний талаар сурталчилах
- Цэвэрлэгээ, халдваргүйтгэлийг заавар журмын дагуу тогтмол хийж хэвших
Төв эмнэлгийн Халдвартын их эмч Г.Хишигдэлгэр