Монгол Улсын Засгийн газрын баталсан “Биеийн тамир, спортыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр” болон УБТЗ-ын “Эрүүл төмөр замчин” хөтөлбөрийн хүрээнд төмөр замчдыг биеийн тамир, спортын арга хэмжээнд хамруулж, хөдөлгөөний дутагдлаас үүдэлтэй төрөл бүрийн өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх зорилгоор Замын захиргаа төмөр замчдын дунд биеийн тамир, спортын арга хэмжээ, урлаг спортын их наадмыг зохион байгуулдаг уламжлалтай билээ.
Монгол-Оросын найрамдлын сарын хүрээнд Улаанбаатар зангилааны удирдах ажилтнуудын дунд зохион байгуулсан спортын 3 төрөлтийн тэмцээн амжилттай болж өнгөрлөө.
Чанартай, эрүүл амьдралын гол үндэс бол идэвхтэй дасгал хөдөлгөөн гэдгийг дэлхийн эрүүл мэндийн байгууллага, эмч мэргэжилтнүүд байнга зөвлөж хэлдэг. Үүнийг манай удирдах ажилтнууд байнга санаж, идэвхтэй дасгал хөдөлгөөнийг хэвшил болгож, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэхийн чухлыг "УБТЗ" ХНН-ийн дарга Х.Хэрлэн тэмцээнийг нээж үг хэлэхдээ онцлон тэмдэглэлээ.