Уг төхөөрөмж нь хос дугуйн захын холхивчны объёмийг ПР1546 марктай индукцийн багажаар халааж авах, МД12ПС марктай хос дугуйг хэт авиагаар сэв шалгахад зориулсан төхөөрөмж юм.

Санаачлагч нь:  Зүтгүүрийн аж ахуйн албаны ерөнхий инженер Б.Баттулга, Улаанбаатар татах хэсгийн тоног төхөөрөмжийн инженер Б.Хадбаатар нар юм. Төхөөрөмжийг хийхэд цахилгаанчин Г.Бат-Эрдэнэ, гагнуурчин Н.Батбаяр, тоног төхөөрөмжийн засварчин С.Эрхэмбаатар, тоног төхөөрөмжийн засварчин Д.Бат-Эрдэнэ, мастер Ц.Бямба нар хамтран ажилласан байна.

Энэ төхөөрөмжийг хос дугуйн 30-3253201М дугаартай объёмыг ПР1546 марктай индукцийн төхөөрөмжөөр өндөр температурт халааж голоос сугалах, гүүрэн тулгуур хийснээр цахилгаан индукцийг хоёр талд нь зөөвөрлөхгүйгээр ашиглах, МД12ПС марктай сэв шалгах багажийг цахилгаан талиар өлгөж, хос дугуйн сэвийг шалгахад зориулан 2022 оны тавдугаар сард хийж, үйлдвэрлэлд нэвтрүүлжээ.

Улаанбаатар татах хэсгийн тоног төхөөрөмжийн инженер Б.Хадбаатар:

-Соронзон болон хэт авианы гүүрэн төхөөрөмж”-ийг тус депогийнхон дотоод нөөц боломжоо ашиглан хийснээр 2.5 сая төгрөгийн хэмнэлт хийсэн гэж тооцжээ. Мөн уг төхөөрөмж нь ажилтнуудын аюулгүй байдлыг найдвартай хангах,цахилгааны кабельд богино холбоо үүсэх зэргээс сэргийлэх зэрэг ач холбогдолтой юм. Хамгийн нь, сэв шалгагч инженерүүд, хос дугуйн засварчдын ажлыг хөнгөвчилж, өмнө нь төхөөрөмжийг гараар өргөж ажилладаг байх үеэс хөдөлмөрийн бүтээмжийг 30 орчим хувиар нэмэгдүүлсэн. Тус депод сэв шалгагч эмэгтэй инженерүүд ажилладаг нь энэхүү төхөөрөмжийг бүтээх анхны сэдлийг өгсөн хэмээн тайлбарласан юм.