Чихэвч зүүж, дуу сонсоод чимээ шуугианаас тасрах нь хаа ч явсан найзтайгаа байгаа мэт дотно мэдрэмжийг төрүүлдэг. Гэсэн хэдий ч чихэвчийг хэт чанга болон байнга сонсох нь бидний сонсголд сөргөөр нөлөөлж, мэдрэлийн эсийг гэмтээх хор уршигтай. Тухайн үеийн таатай байдлаасаа илүү өөрөө өөртөө хайртай байхыг сануулан доорх зөвлөгөөг бэлтгэлээ.

 

Чихэвч яагаад аюултай юм бол?


 
Хамгийн эхэнд мэргэжилтнүүд яагаад "Чихэвчнээсээ сал" гэж зөвлөдөг тухай тайлбарлая. Бид орчлонгийн олон дуу авиаг чихээрээ ялгаж сонсдог бөгөөд чих нь хэт чанга чимээнд мэдрэмтгий эмзэг эрхтэн юм. Гэтэл чихэвч чихний дотор орж, сонсголын эрхтнүүдтэй нягт холбогддог байна. 

Чанга дуу чимээ нь дотор мэдрэлийн үслэг эсүүдийг шууд гэмтээдэг. Нэгэнт гэмтсэн сонсгол дахин сэргэдэггүй. Сонсгол муудах нь тухайн үедээ мэдэгдэхгүй ч нас ахих тусам анзаарагддаг аж.

 

Авто замаар чихэвчтэй явж байгаад автын осолд орвол тухайн хүний буруу гэж Японы хуульд заажээ 

 

Удаан хугацаагаар чихэвч хэрэглэх нь сонсголд муу нөлөөтэй ба чихний үрэвсэл үүсэх, цаашлаад дүлийрэх шалтгаан болдог.  

Чих шуугиж, хатгуулж өвдөхөөс гадна мэдрэлийн эсэд сөргөөр нөлөөлнө. 

Сонсгол муудаж, чих нь дүлийрсэн үед хүн нийгэмтэй харьцахад бэрхшээлтэй болно. 

Чихэвчний хөгжим сонссоноор ойр орчмын дуу чимээнээс хязгаарлагдаж явган болон авто осолд өртөх магадлал ихэснэ. 

 

Тэгвэл чихэвчийг хэрхэн зүй зохистой хэрэглэх вэ? 

 

60/60 дүрмийг баримтлах 

 

ДЭМБ-ын судалгаагаар чихэвчний хөгжмийг хамгийн чангадаа дууны түвшинг талаас ихгүй буюу 60 хувиас хэтрүүлэхгүй, өдөрт 60 минут л сонсохыг зөвлөжээ. Хэрэв та үүнээс чангаар сонсохыг хүсвэл 30 минутаас хэтрүүлж болохгүй. Энэ дүрмийг хэвшүүлж чадвал та сонсголоо хамгаалж чадна.  

 

Шуугиан ихтэй газар чихэвч ашиглахгүй байх

 

Шуугианаас давж давхар хөгжим сонсох нь чих болон мэдрэлийн эсэд маш их ачаалал өгч, сонсголын эрхтэнг гэмтээх эрсдэлтэй.  

 

Олон нийтийн газарт чихэвч хэрэглэхгүй байх

 

Ялангуяа гарцаар гарах, гудмаар алхах үедээ чихэвч хэрэглэхгүй байх хэрэгтэй. Энэ нь таныг осол, аваарт өртөхөөс урьдчилан сэргийлэх чухал хүчин зүйл болно.  

Иймд бид өөрсдийн эрүүл, аюулгүй байдлаа хангахын тулд гар утас, чихэвчний хөгжмийн дууг чанга сонсох зуршлаа хаях хэрэгтэй. Эхлээд та бүхэн тархиа нам хөгжимд дасгах ёстой. Хамтдаа яваа хүмүүсийнхээ яриаг маш тод сонсдог болох хүртлээ гар утас, чихэвчний хөгжмийнхөө дууг султгаарай. Хэрэв та хүчээр ч хамаагүй өөрийгөө нам хөгжимд дасгавал удалгүй муу зуршлаа хаях болно.

****************

Минутын дотор чихний өвчнийг хэрхэн эмчлэх вэ?

 

Хулхи нь чихийг ариутгах үүрэгтэй бөгөөд үхэжсэн арьсыг гадагшлуулахад тусалдаг. Гэхдээ хулхины зарим хэсэг нь юм зажлах, эсвэл эвшээх үед гадагшилдаг бол зарим хэсэг нь чихэн дотор үлддэг байна.

 

Чих яагаад өвддөг вэ?

 

Хөвөнтэй модоор чихээ ухсанаас болж хэнгэрэг хагарах аюултайн зэрэгцээ чихний угт хулхийг бөөгнөрүүлдэг. Ингэснээр хүний сонсгол муудаж, чих болон толгой өвддөг байна. Тэгвэл чихээ аюул осолгүй байдлаар хэрхэн цэвэрлэж, өвдөлтийг эмчлэх вэ. Танд ердөө л гэрийн аргаар бэлдсэн уусмал хэрэг болох ажээ.

 

Уусмалыг хэрхэн бэлтгэх вэ?

 

Алимны цагаан цуу, архи хоёрыг ижил хэмжээтэйгээр хольж бэлтгээрэй.

 

Хэрэглэх заавар:

 

Дусаагуурт уусмалаа хийнэ.

Толгойгоо хазайлгаж байгаад өвдөж байгаа чих рүүгээ уусмалаасаа гурван удаа дусааж, уусмалаа чихнийхээ хананд сайтар тараагаарай.

Нэг минутын дараа нөгөө тийш хазайна. Энэ үед чихний булаг болон хулхи уусмалтай хамт урсан гарч ирэх юм.

Хамгийн сүүлд чихээ ухалгүйгээр алчуур самбайгаар арчаарай.

Алимны цагаан цуу хүчиллэг бодис учраас чихэн дотор бүрхүүл үүсгэн, мөөгөнцөр, бактерийг устгадаг аж. Харин архи нь элдэв үрэвслийг дардаг байна.