БНСУ-ын Дуньян их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2025-2026 оны хичээлийн жилд Монгол Улсаас нийт 30 оюутныг сонгон шалгаруулж, төсөр замын мэргэжлээр бакалаврын сургалтад тэтгэлэгээр суралцуулахаар болжээ.
Монгол Улсын Зам, тээврийн яам болон БНСУ-ын Дуньян их сургууль хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд Монгол Улсын төмөр замын салбарын хүний нөөцийг бэлтгэх, хоёр улсын төмөр замын технологийг боловсронгуй болгох зорилгоор энэ тэтгэлэгт хөтөлбөрийг зарлажээ.
Ирэх оны гуравдугаар сараас эхлэх Төмөр замын зам, барилга (суурь бүтэц)-ын мэргэжил олгох энэ тэтгэлэгт хамрагдах суралцагч 18-24 насны Монгол Улсын Ерөнхий боловсролын сургуулийг 80 ба түүнээс дээш дундаж оноотой суралцаж төгссөн байх ёстой юм байна.