Нүүр Гадаадын төмөр зам "Случайный вагон" төсөл амжилттай хэрэгжлээ
Гадаадын төмөр зам

"Случайный вагон" төсөл амжилттай хэрэгжлээ

G.Press 1 жилийн өмнө 148 үзэлт 0 сэтгэгдэл

 

Олон улсын төмөр замын залуучуудыг холбож, туршлага солилцох, харилцан ойлголцох, соёл, уламжлалаа хуваалцах зорилготой олон улсын Төмөр замчин залуучуудын "Случайный вагон" цахим төсөл амжилттай хэрэгжиж дууслаа. Уг төслийг Оросын холбооны улсын төмөр замын залуучуудын байгууллага “Молодёжь РЖД”, Улаанбаатар төмөр замын залуучуудын төв байгууллага хамтран зохион байгуулсан юм.  

Төсөлд оролцогч Орос, Монгол залуучууд өөрийнхөө сонирхол, мэргэжлээ тодорхойлсон анкет бөглөн нэг баг болгон хамтран ажиллаж, хэд хэдэн онлайн уулзалтад оролцож, ажлынхаа туршлагаас хуваалцаж, улс орнуудынхаа соёл, түүх, хобби, амжилтуудыг харилцан бие биендээ танилцуулсан бөгөөд сүүлд нь гурван баг болж хуваагдан "Төмөр замуудын ирээдүй" сэдвээр бүтээлч танилцуулга бэлтгэж, хоёр орны соёл, туршлага дээр суурилсан илтгэл тавьсан байна.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.