Нүүр Таван толгой ТЗ Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч боомтуудыг 15-20 км урт төмөр замаар холбоно
Таван толгой ТЗ

Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч боомтуудыг 15-20 км урт төмөр замаар холбоно

G.Press 3 жилийн өмнө 151 үзэлт 0 сэтгэгдэл

 

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар 2023 онд 5 сая тонн нүүрс тээвэрлэнэ. 2023 онд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар таван сая тонн, Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замаар 2.8 сая тонн нүүрс тээвэрлэхээр төлөвлөж байна. Засгийн газар боомтын сэргэлтийн хүрээнд шинэ төмөр зам ашиглалтад оруулахыг “Монголын төмөр зам” компанид үүрэг болгоод байгаа юм. 

Шивээхүрэн-Сэхэ болон Бичигт-Зүүнхатавч боомтуудыг 15-20 км урттай төмөр замаар холбох бэлтгэл ажлыг хангаж байна. Боомтуудыг холбосон төмөр замыг энэ оны долоодугаар сард ашиглалтад оруулж, он дуустал 250-300 мянган тонн ачаа тээвэрлэхээр төлөвлөжээ.

Монголын талаас Бичигт боомтод есөн км-ийн урт хил холболтын төмөр зам барина. Харин Шивээхүрэн дээр 13 км-ийг барих аж.

Монгол Улсын төмөр замын сүлжээ өргөжиж, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр зам ашиглалтад ороод байна. Энэхүү төмөр замын зүгшрүүлэх тээвэрлэлтийг өнгөрсөн оны гуравдугаар сард эхлүүлээд байгаа бөгөөд нийт 729.5 мянган тон ачаа тээвэрлэжээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.