Шиньжяны Кашгараас Узбекистаны нийслэл Ташкентад хүрэх Төв Азийн галт тэрэг дөрөвдүгээр сарын 2-нд анхны аялалдаа гарлаа. Нэхмэл бүтээгдэхүүн, өргөн хэрэглээний бараа, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн гэхчлэн нийт 1500 тонн ачаа тээвэрлэсэн тус галт тэрэг Кашгар өртөөнөөс хөдөлсөн байна. Хоргосын боомтоор хил гарч, ойролцоогоор 4500 км, 12 хоног орчим аялан Ташкентад хүрэх юм. Галт тэрэгний энэхүү аяллыг дэмжихийн тулд Кашгарын гааль Төв Азийн галт тэрэгний “ногоон гарц” хийгээд тусгай касс ажиллуулж, хилээр саадгүй, түргэн шуурхай нэвтрэхийг баталгаажуулжээ. Эдүгээ Шиньжянаас Төв Европ, Төв Ази чиглэлд галт тэрэгний маршрут 23 болж нэмэгдсэнээс 19 нь Ази Европын орнууд болон 26 хотод нэвтрээд байна.