Шинжаан Уйгарын өөртөө засах орон хөрш орнуудтайгаа эдийн засаг, соёлын солилцоо, хамтын ажиллагаагаа цаашид гүнзгийрүүлэхийн хэрээр, хүний урсгал, тээвэр логистик өдөр ирэх тусам хөгжиж байна. Он гарсаар эхний хагас жилд Шинжааны Хилийн шалган өнгөрүүлэх ерөнхий газар давхацсан тоогоор 1.6 сая орчим хүмүүст үйлчилжээ. Энэ нь Хятад Казахстаны Хоргос олон улсын хилийн хамтын ажиллагааны төвийн хянан шалгах ажилчдыг тооцоогүйгээр бүртгэгдсэн тоо юм.
Уг хилийн шалган өнгөрүүлэх ерөнхий газар нь үйлчилгээгээ улам боловсронгуй болгож, хилээр нэвтрэх хүмүүст хялбар дөт үйлчилгээ үзүүлж, зангилаа боомтын цэгт “Бүс ба Зам” тусгай нэвтрэх суваг гаргажээ. Хятад-Европ чиглэлийн галт тэрэг, эрчим хүчний чухал эх үүсвэрийн импортын боомт, хөрш орнуудын эдийн засаг, худалдаа, логистикийн гол боомтуудад шуурхай үйлчилгээг үзүүлж байна.
Өнгөрсөн сарын 31 хүртэл, Шинжааны Хилийн шалган өнгөрүүлэхээр 1.6 сая орчим хүн үйлчлүүлсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 118.56 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Мөн хилээр 659 мянга 800 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 52.92 хувиар нэмэгдсэн гэжээ.