Нүүр УБТЗ ХНН Шинэхэн дайчид тангарагаа өргөж, үүрэгт ажилдаа томилогдлоо
УБТЗ ХНН

Шинэхэн дайчид тангарагаа өргөж, үүрэгт ажилдаа томилогдлоо

G.Press 3 жилийн өмнө 139 үзэлт 0 сэтгэгдэл

 

Өнөөдөр УБТЗ-ын Цэрэгжүүлсэн хамгаалалт онцгой байдлын алба /ЦХОБА/-ны шинэхэн дайчид тангарагаа өргөж, үүрэгт ажилдаа томилогдлоо. Тус арга хэмжээнд Улаанбаатар, Толгойт, Амгалан хэсэглэлийн 20 албан хаагч оролцов. ЦХОБА нь УБТЗ-ын алба, хэлтэс, төв, салбар нэгжүүдийг галын аюулаас урьдчилан сэргийлэхээс гадна ачааны бүрэн бүтэн байдлыг өртөөчлөн хамгаалж хүрэх өртөөнд аюулгүй хүргэх үүргийг гүйцэтгэдэг. Өнөөдрийн байдлаар тус алба Замын-Үүд, Сайншанд, Чойр, Улаанбаатар, Зүүнхараа, Салхит, Дархан, Сүхбаатар, Толгойт, Амгалан цэрэгжүүлсэн хамгаалалтын анги, Эрдэнэт, Баянтүмэн, Удирдах газрын хамгаалалтын салаа, гал унтраах 5 хэсэг, галын 3 галт тэргэнд нийт 485 ажилтантай үүрэг гүйцэтгэж байна.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.