“Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төсөл”-ийн хүрээнд АНУ-ын “Progress Rail A Caterpillar” компаниас нийлүүлэх 16 зүтгүүрийн эхний ээлжийн хоёр зүтгүүрийг турших, ашиглалтад оруулах бэлтгэл ажлууд Тавантолгой өртөөнд хийгдэж байна.
SD70ACe/LW серийн зүтгүүрийг ажиллагаанд оруулахаар “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн зүтгүүрийн бригадууд болон засвар инженер, техникийн ажилчдад АНУ-ын “Progress Rail A Caterpillar” компанийн цахилгааны сургагч багш Frank Vogecs, механикийн сургагч багш Warren Bjornos нар дизель хөдөлгүүр/тоормосны систем, цахилгаан систем, жолоодлого гэсэн үндсэн сэдвийн хүрээнд долоо хоногийн танхимын сургалт явуулж байна.
Уг сургалтад хамрагдсан ажилчид Progress Rail A Caterpillar компанийн зүгээс мэргэжлийн сертификатыг олгосноор туршилт, зүгшрүүлэлтийн аяллууд эхэлнэ.