Нүүр УБТЗ ХНН Шинэ замаар анхны галт тэрэг амжилттай аяллаа
УБТЗ ХНН

Шинэ замаар анхны галт тэрэг амжилттай аяллаа

G.Press 3 жилийн өмнө 164 үзэлт 0 сэтгэгдэл

УБТЗ-ын хамт олон идэр ес тачигнасан өдрүүдэд Замын-Үүд-2-Шаргын-Овоо хооронд 14.2 км хоёр дахь гол замыг амжилттай барьж дууссан талаар бид шинэ оны өмнөхөн мэдээлсэн. Тэгвэл энэхүү шинэ замаар эхний туршилтын аяллыг өнөөдөр /1 сарын 18/  хийлээ.

Тодруулбал,  12.30-13.20 цагийн хооронд Замын-Үүд-2-Шаргын-Овоо хоорондын хоёр дахь гол замаар 5000 жин тоннтой 1242 дугаар ачааны галт тэрэг 40 км/цагийн хурдтайгаар аялж өнгөрчээ.

“1242 дугаар галт тэрэгний аяллын үеэр замын байдал хэвийн, ямар нэгэн зөрчил дутагдалгүй, саадгүй аялж өнгөрлөө" хэмээн Замын IV ангиас манайд мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.