Саяхан шинэчлэгдсэн Шанхайн төмөр замын буудал албан ёсоор нээгдлээ. Шинэ буудал нь нэмэлт 2500 хавтгай дөрвөлжин ам метр талбайтай, 9000 хүртэлх зорчигч хүлээн авах боломжтой аж. Өдөр тутмын зорчигчдын урсгал 50 мянга хүрэх төлөвтэй байгаа нь өмнөх түвшинтэй харьцуулахад 40 гаруй хувиар өссөн байна. Энэхүү шинэчлэл нь үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх төдийгүй Шанхай хотын гадаад тээврийн сүлжээг оновчтой болгох, “нэг цагийн тээврийн тойрог”-ийг ахиулах, “хотын интеграци” болон “хос хотын амьдралыг” бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм. Мөн бүс нутгийн зохицуулалттай хөгжилд шинэ эрч хүч оруулж байна.