Нүүр УБТЗ ХНН Шинэ үндсэн хуулийг батлалцсан төмөр замчдад хүндэтгэл үзүүллээ
УБТЗ ХНН

Шинэ үндсэн хуулийг батлалцсан төмөр замчдад хүндэтгэл үзүүллээ

G.Press 3 жилийн өмнө 164 үзэлт 0 сэтгэгдэл

 

Монгол Улс 1924, 1940, 1960, 1992 онуудад Үндсэн хуулиа дөрвөн удаа хэлэлцэн баталж гаргасан түүхтэй. 1990 онд Монгол Улс ардчилсан нийгэмд шилжсэний дараа 1992 оны нэгдүгээр сарын 13-нд Ардын Их Хурлын 430 гишүүн 76 хоногийн турш хэлэлцэж баталсан Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг баталсны 31 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн баярын хурал өнөөдөр Ган зам паласт болж, Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг батлалцсан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тээвэрчин Р.Раш, Гавьяат эдийн засагч Т.Очирхүү, Гавьяат тээвэрчин Г.Вандандагва, Б.Лханаасүрэн нарт хүндэтгэл үзүүллээ. Баярын хуралд УБТЗ-ын Ерөнхий инженер С.П.Старцев, Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан замын орлогч дарга Ш.Нямсүрэн нар оролцож, баяр хүргэж үг хэллээ.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.