УБТЗ-ын Суурь бүтэц хариуцсан орлогч даргаар Вечеслав Владимирович Карендаг томиллоо
В.В. Каренда нь Новосибирскийн Зам харилцааны их сургуулийг Төмөр замын барилга, зам, замын аж ахуйн чиглэлээр төгссөн. 1989 оноос Красноярскийн хязгаарын мод бэлтгэх ангид мужаанаар ажлын гараагаа эхлүүлж, тус ангидаа жолооч, галч, мод бэлтгэгч, асрагч зэрэг ажлыг хийж байсан. Улмаар Красноярскийн төмөр замын Решотск зам ангид сэв шалгагч тэргэнцрийн оператор, хиймэл байгууламжийн ашиглалт хариуцсан монтёр, бригадын дарга, Тайшет зам ангийн ахлах мастер, ерөнхий инженерээр дэвшин ажилласан байна. 2005 оноос Дорнод Сибирийн төмөр замын Чунс зам ангийн дарга, 2009 оноос Свердловскийн төмөр замын Пермь дахь тасгийн орлогч дарга, дэд бүтэц хариуцсан орлогч дарга, 2010 оноос Дорнод Сибирийн төмөр замын Дэд бүтэц хариуцсан орлогч дарга, Тайшийн зам ангийн дарга, 2012-2022 онд Дорнод Сибирийн төмөр замын Дэд бүтэц хариуцсан захиргааны орлогч дарга, Тайшийн хэсэглэлд дэд бүтэц хариуцсан хэлтсийн дарга зэрэг ажлыг хашиж байжээ. 2022-2024 онд УБТЗ-ын Замын аж ахуйн албаны орлогч даргаар томилогдон ажиллаж байв. 2025 оны нэгдүгээр сарын 06-ны өдрөөс УБТЗ-ын Суурь бүтэц хариуцсан орлогч даргаар томилогдлоо.
УБТЗ-ын Замын аж ахуйн албаны даргаар З.Отгонтөрийг томиллоо
З.Отгонтөр нь 2006 онд Эрхүүгийн Зам харилцааны их сургуулийг Төмөр замын барилга, зам, замын аж ахуйн мэргэжлээр төгссөн. 2007-2009 онд Замын I ангид замчин, 2009-2010 онд бригадын дарга, 2010 оноос Зураг төслийн төвд инженер, 2012 оноос Зам засварын машинт станцын ерөнхий инженер, 2018 оноос Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажлын хэсгийн дарга төслийн удирдагч, 2024 онд Замын аж ахуйн албанд сургалтын инженерээр тус тус ажиллаж байв.
Эрхүү хотын Зам харилцааны их сургуульд Уулзваргүй зам, Гүүрийн байгууламж, 2014 онд Японы төмөр замд Замын аж ахуйн чиглэлээр мэргэшүүлэх сургалтад тус тус хамрагдсан. 2024 онд Монгол Улсын Гавьяат тээвэрчин цолоор шагнуулжээ.