Нүүр ЗТХЯам "ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО, ЗАМ ТЭЭВРИЙН СЭРГЭЛТ" ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН ЭХЭЛЛ...
ЗТХЯам

"ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО, ЗАМ ТЭЭВРИЙН СЭРГЭЛТ" ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ

G.Press 2 жилийн өмнө 122 үзэлт 0 сэтгэгдэл

 

 Зам тээврийн хөгжлийн яамнаас зохион байгуулж буй "Шинэ сэргэлтийн бодлого-Зам тээврийн сэргэлт" хөрөнгө оруулалтын чуулга уулзалт Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрлэлийн танхимд эхэлж байна.

 Энэхүү чуулганаар "Түншлэл-Ирээдүйтэй хөрөнгө оруулалт", "Хөгжлийн түүчээ-Төмөр зам", "Хөгжлийн хөтөч-Зам, тээвэр", "Дэлхийд гарцтай-Агаарын тээвэр" зэрэг сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлэх бөгөөд ЗТХЯ болон түүний харьяа байгууллагын удирдлагууд оролцох юм.

 Мөн "Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн төмөр зам" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн гэрээ, "3000 вагон худалдан авах гэрээ", "Улаанбаатар-Хархорин чиглэлийн хурдны замын ТЭЗҮ боловсруулах санамж бичиг" зэрэгт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болох юм.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.