УБТЗ ХНН-ийн 75 жилийн ойгтохиолдуулан тус нийгэмлэгийн түүхийн нэгээхэн хэсгийг манай үе үеийн дарга, шилдэг инженер-эдийн засагч, Оросын мэргэжилтнүүдийн бичиж мөнхөлсөн бүтээлийг өлгийдөн авлаа. Тус номыг санаачилсан УБТЗ-ын дарга асан, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тээвэрчин Р.Раш ном бүтээхэд оролцсон зарим хүмүүст дээжээс нь бэлэглэж, талархал илэрхийллээ. УБТЗ-ын түүхийг баринтаглан мөнхөлсөн уг номонд нийгэмлэгийн хөгжлийн түүхийг өгүүлээд зогсохгүй өнөөгийн зарим асуудал, хэтийн төлөвийн талаар хөндөж бичжээ. Энэхүү ном нь УБТЗ-ын 75 жилийн ойд зориулсан томоохон бүтээл болж чадсан гэдгийг тэд онцолсон юм.
