Жил бүрийн дөрөвдүгээр сарын 26-ны өдрийг Дэлхийн оюуны өмчийг хамгаалах өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдрийг тохиолдуулан УБТЗ ХНН-ээс оюуны өмч, инновацийн мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, сурталчлах, шинэ санаа, санаачилгыг дэмжих, үйлдвэрлэлд нэвтрүүлэх, үр ашиг, бүтээмжийг дээшлүүлэх зорилготой өдөрлөгийг өнгөрсөн Баасан гарагт Улаанбаатар татах хэсгийн хурлын танхимд зохион байгууллаа. “УБТЗ-ын оюуны өмч- 2025” өдөрлөгийн үеэр УБТЗ-ын инженер, техникийн ажилтнуудын бүтээсэн шинэлэг санаа, оновчтой шийдлүүдийг агуулсан инновацийн шилдэг бүтээлүүдийг төмөр замчдад дэлгэн үзүүлэв. Өдөрлөгийн үеэр Замын удирдлага "Шинэ бүтээл, бүтээлч нэгж, ажилтан" шалгаруулах болзолт уралдаанд байр эзэлсэн алба, хэлтэс, салбар нэгжид шагналыг нь гардуулж баяр хүргэлээ.
ШИЛДЭГ БҮТЭЭЛ НОМИНАЦИД:
1. Гранпри бүтээлээр:
"Цахим анхаарамж" - Замын даргын 2024.03.04-ний өдрийн А/213 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг
2. Шилдэг бүтээлч ажлаар:
-"Улаанбаатар ялгах довын цахилгаан шилжүүлэгчийн авто сэлгүүлэн залгагчийг контантгүй болгох схемийн шийдэл" Дохиолол холбооны албаны ДТХ хариуцсан инженер М.Эрдэнэбаяр
-"Хагас вагоны дээд бүслүүр хэвлэх төхөөрөмж"
Зүүнхараа дахь ачааны вагон засварын депогийн инженер Г.Гантулга, мастер Э.Анхбаяр, гагнуурчин А.Нэргүй, Э.Шинэтөр, засварчин А.Ууганаа
3. Шинжлэх ухаанч бүтээлээр
- "Дизель хөдөлгүүрийн ажиллах үлдэгдэл нөөцийг тодорхойлох нейрон сүлжээний шаталсан загвар" 1 сэдэвт бүтээлээрээ ТЗДС-ийн захирал С.Галбадрах
-"Зорчигчийн вагоны тэргэнцэр цэвэрлэх технологийн шинэчлэл" бүтээлээрээ
- Зорчигчийн вагон депогийн инженер Х.Анхбаяр, З.Баярмагнай, Т.Болдоо
БҮТЭЭЛЧ АЖИЛТАН НОМИНАЦИД:
1. Шилдэг шинийг санаачлагчаар Улаанбаатар татах хэсгийн ерөнхий механик Ч.Ганзориг
2. Шилдэг зохион бүтээгчээр Улаанбаатар татах хэсгийн туслах тоноглолын цехийн засварчин О.Отгонбаяр, Дохиолол холбооны албаны радио хариуцсан инженер Б.Энхдалай
3. Шилдэг хөгжүүлэгчээр Тээвэр зохион байгуулалтын албаны тээврийн үйлчилгээний технологи хариуцсан инженер Ц.Уянга, Зорчигчийн вагон депогийн цахилгааны инженер Б.Базарсад
4. Шилдэг зохиогчоор Төмөр бетон дэрний үйлдвэрийн ерөнхий инженер Ч.Түмэнбаяр, Улаанбаатар татах хэсгийн тоног төхөөрөмжийн инженер Б.Хадбаатар
БҮТЭЭЛЧ НЭГЖ НОМИНАЦИД:
Бүтээлч албааар Зорчигч тээврийн алба, Мэдээллийн технологийн алба, Дохиолол холбооны алба
Бүтээлч байгууллагаар Улаанбаатар татах хэсэг, Зүүнхараа дахь ачааны вагон засварын депо, Зорчигчийн депо
Бүтээлч баг, хамт олноор Дохиолол холбооны II ангийн Холбооны шалган турших тасаг, Төмөр замын чуулга, Замын II ангийн Тоонолж сэргээн засварлах цех тус тус шалгарсан байна.
